Ж.Бадраа агсаны 90 жилийн ойд хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2016-03-21 12:59:45

МУСГЗ, Ардын урлаг судлаач, яруу найрагч Жамцын Бадраа агсаны 90 насны ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр "Халуун элгэн нутаг" дууны хөшөөний дэргэд боллоо.

Хүндэтгэлийн арга хэмжээнд гэргий Ж.Бадарч, үр хүүхдүүд нь түүний санаачилгаар байгуулсан ахмад уран бүтээлчдийн “Эртний сайхан”, залуу уран бүтээлчдийн “Түмэн эх” чуулгынхан оролцов.

СУИС-ийн захирал доктор, профессор Э.Сонинтогс "Халуун элгэн нутаг" дууг зууны манлай дуугаар өргөмжилж хөшөөг нь босгосон. Зуун дамжин дуулагдаж буй энэхүү дууны үгийг бичсэн Бадраа агсаны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ дууг мэдэхгүй хүн Монголд үгүй. Мөн тэрбээр Монголын радиогийн хамгийн анхны мэргэжлийн дууны найруулагч байв.

Бид 4 дүгээр сарын 6-нд  Монголын хөгжмийн урлаг судлалаар томоохон эрдэм шинжилгээний хурал хийхээр төлөвлөж байна. Тэрхүү хурлаар Бадраа гуайн монголын урлаг соёлд оруулсан хувь нэмрийг үнэлж цэгнэж ярих юм. Энэ ажил цаашдаа ч үргэлжилнэ” гэлээ.

Ж.Бадраа нь “Халуун элгэн нутаг”,“Гоёхон чимэг ч юм уу даа”, “Намрын шөнө”,” Жаргаах зүрхэн”, “Уяхан хорвоон хань”, “Найрсаг байгаасай”, "Чандмань эрдэнэ” зэрэг олон дууны үгийг туурвирсан билээ.

С.Сайнзаяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news