Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-12 12:19:42

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улс 1993 оноос “Соёлын ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон бөгөөд Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн ням гарагийг “Соёл, урлагийн ажилтны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.


Энэ нь дэлхий даяар тархан суугаа соёл, урлагийн салбарт хүчин зүтгэж буй хүн бүрийн эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажлаараа бахархах, омогших, үлгэрлэн таниулах, түүчээлэн өвлүүлэх бахархалт өдөр юм. Үндэсний оюун санааны дархлаа болсон түүх, эх хэл, соёл урлаг, зан заншил, өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билиг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсаар ирсэн соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагч, уран бүтээлч, эрдэмтэн судлаач, өвлөн уламжлагчдыг алдаршуулж, тэдний ажлыг сурталчлах зорилготой энэхүү өдрийг манай улс 32 дахь жилдээ тэмдэглэж байна.


Энэ өдрийн хүрээнд соёл урлагийн байгууллагуудын дундах спортын таван төрөлт тэмцээнийг өнгөрсөн өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулжээ.

Related news