Тариалангийн талбайг нэмэгдүүлэхгүй ч чанарт анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг 2018 онд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 200 орчим айл өрх нийт 102.6 га талбайд тариалалт хийж 470,02 орчим тн ургац хурааж байжээ.
Удахгүй эхлэх хаврын тариалалтад хэрхэн бэлтгэж байгаа талаар аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболдоос тодруулахад “Энэ жил га талбайгаа нэмэгдүүлэхгүй ч ургацын чанарт анхаарна.Чехийн Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, “Монгол төмс” хөтөлбөрийн санхүүжилтээр байгуулагдсан агро парк говийн нөхцөлд шинэ сорт нутагшуулж улсын сорт сорилтын хурлаар “Астарханьский” сортыг нутагтаа туршиж баталсан.
Ингэснээр улсын үрийн санд манай
аймаг үр нийлүүлдэг боллоо. Энэ нь
Дорноговийн хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын томоохон ололт юм. Тариаланчид хаврын тариалалтад бэлтгэх, техник тоног төхөөрөмжөө сэлбэх,
засварлах ажил гүйцэтгэж байна” гэв.