Цэргийнхэн марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнээр өрсөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг угтаж Дорноговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, аймгийн Үндэсний сурын холбоотой хамтран Дорноговь аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын дунд “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнийг гуравдугаар сарын 10-нд зохион байгууллаа.
Энэ жилийн тэмцээнд Говьсүмбэр аймгийнхан ирж оролцсон нь тэмцээнийг сонирхолтой, өрсөлдөөнтэй, онцлог болголоо гэж албаныхан мэдээлэв.
Нийт 12 багийн 100 гаруй тамирчин өрсөлдөхөд багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт Даланжаргалан сумын зэвсэгт хүчний 281 дүгээр байгууламж, дэд байрт Зүүнбаян дахь зэвсэгт хүчний 336 дугаар анги, гутгаар байрт Улаанбадрах сумын Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 253 дугаар тусгай салбар тус тус шалгарчээ.
Дорноговь
аймаг нь өмнөд талаараа БНХАУ-тай хиллэдэг бөгөөд хилийн цэргийн олон анги
нэгтгэлээс гадна Зүүнбаянд зэвсэгт хүчний 336 дугаар анги,Улаанбадрах суманд 065 дугаар анги, Замын-Үүд, Сайншанд,
Айраг зэрэг суманд гал унтраах мэргэжлийн анги зэрэг тусгайлсан чиг үүрэгтэй
байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.