Чингис хотын орон сууцны айл өрхүүд зутруухан шинэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Чингис хотын зарим орон сууцны халаалт доголдсонтой холбоотой иргэд цагаан сарын өдрүүдийг тухгүй өнгөрүүлж байгаа гомдлууд тасрахгүй байна. Энэ асуудлаар аймаг, сумын Засаг
дарга, “Хэнтий Ус” ХХК, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар,
хангагч байгууллага, холбогдох байгууллагын төлөөллүүд өнөөдөр хуралдлаа.
Өнгөрөгч нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын хоёрны хооронд татсан Чандганы нүүрсний чанараас шалтгаалж хангалттай халааж чадахгүй байсан гэнэ. Учир нь энэ жил Чандганы уурхайгаас маш их шаварлаг нүүрс гарч байгаа бөгөөд энэ нь гаднах темпаратур бага байх үед боломжийн байсан бол сар шинийн өдрүүдэд цаг агаар хүйтэрсэнээс халааж дийлэхгүйд хүрчээ. Харин халаалтын зууханд техникийн талаасаа эвдрэл гэмтэл үүсээгүй болохыг албаны эх сурвалжаас мэдээллээ.
“Хэнтий Ус” ХХК-нийн 1, 2, 7-р зуухан дээрх нөхцөл үүсээд байгаа бөгөөд 1, 7-р уурын зуухны 90 гаруй хувь нь
нийтийн орон сууц буюу айл өрх эзэлдэг байна. Иймээс тус шуурхай хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Багануураас яаралтай нүүрс татах
- Чандганаас татсан нүүрсэнд ангилалт хийх
- Бэрхийн дулааны станцаас хоггүй том нүүрс татах
- “Хэнтий Ус” ХХК-ийн уурын зуухны үйл ажиллагаанд онцгой байдлын газар
- “Цагаан Цахир Уул” ХХК-ны уурын зууранд Хэрлэн сумын ЗДТГ хяналт тавихаар боллоо.