Нийтийн эзэмшлийн талбай дөрөв дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-21 16:39:28

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын нийтийн эзэмшлийн зам талбай дөрөв дахин нэмэгджээ.

Сумын ЗДТГ-аас 2018 онд  нэгдүгээр багийн нутагт шинээр гэр бүлийн талбай, тэмээтэй талбай, хоёрдугаар багийн нутагт Алтанговийн талбай зэргийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр байгуулсан нь сумын хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайг дөрөв дахин нэмэгдүүлэх үзүүлэлт болжээ.

Хүмүүс чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ амарч тухлах, залуус хүүхдүүд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх нь хотын иргэдийн наад захын хэрэгцээ байдаг тул цэвэр аюулгүй орчныг бүрдүүлэх, хот тохижилтыг сайжруулах  ажилд анхаарал хандуулсан аж.

Мөн энэ жил нийтийн эзэмшлийн талбайд ногоон байгууламж нэмэгдүүлэх, явган болон дугуйн зам барих тохижилт үйлчилгээг хангаж ажиллахаар төлөвлөжээ.   

Related news