Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жилийн нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сум 2019 оныг "Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил" болгон зарласан бөгөөд нээлтийн үйл ажиллагааг Хан Хэнтий чуулгын танхимд зохион байгууллаа.
Нээлтийн ёслолд Хэрлэн сумын болон хамтран ажиллагч Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, ХХҮГ, ГБХЗХГ, Дэлхийн зөн ОУБ-ын Бор-Өндөр II хөтөлбөр зэрэг байгууллагын удирдлагууд, Хэрлэн сумын зургаан баг, түүний ажилтан албан хаагчид, Чингис хотын иргэд хүрэлцэн ирж оролцлоо.
Энэ үеэр сумын Засаг дарга "Багийн үйл ажиллагааг сайжруулах жил-2018"-ын онцлох ажлуудыг тайлагнаж, "Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил-2019"-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг иргэддээ танилцууллаа. Мөн байгууллагууд энэ онд Хэрлэн сумын ЗДТГ-тай хамтран иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хэрхэн үр бүтээлтэй ажиллах талаарх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Түүнчлэн иргэдээс санал асуулга авч, тухай тухайд нь хариулт өгч ажиллажээ.