“Дархан алтан бөмбөг клуб”-ын нэрэмжит олон хотын нээлттэй тэмцээний ялагчид тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул
/МОНЦАМЭ/. Монголын гар бөмбөгийн спортыг
хөгжүүлэх, өсвөрийн тамирчдын амжилтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн тамирчдыг
бэлтгэн гаргадаг “Дархан
Алтан бөмбөг “ клубын
5 жилийн ойн хүрээнд 15-16 насны эмэгтэй өсвөрийн гар
бөмбөгийн нээлттэй тэмцээнийг саяхан зохион байгууллаа.
Уг тэмцээнийг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, Анд авто сервис, Түмэн буудай ХХК, Тамирчдын эцэг эхийн зөвлөл хамтран зохион байгуулжээ. Тэмцээнд Дархан, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Булган зэрэг аймгууд болон нийслэлийн спорт клубуудын нийт 27 багийн 330 гаруй тамирчид оролцож, хурд хүч, авьяас чадвараа сорьжээ.
Өсвөрийнхөний
өрсөлдөөнтэй гар бөмбөгийн тэмцээний 1 дүгээр байрт А.Дэлгэрмаа дасгалжуулагчтай, Б.Нарангоо ахлагчтай
Хилчин спорт клубийн баг тамирчид, 2 дугаар байрт Л.Батцоож дасгалжуулагчтай,
Н.Отгончимэг ахлагчтай Булган аймгийн Бүрэгхангай сумын баг тамирчид, 3 дугаар байрт Г.Баярсайхан
дасгалжуулагчтай, Б.Энхжин ахлагчтай Уурхайчин 21 дүгээр багийн тамирчид тус
тус эзэллээ.
Тэмцээний Шилдэг Холбогчоор
Д.Намуун / Хилчин/, Шилдэг довтлогчоор Б.Энхжин /Уурхайчин/, Шилдэг тэгш
тоглогч С.Нарангоо /Хилчин/, Шилдэг давуулагч Н.Отгончимэг /Бүрэг
хангай/, Шилдэг хаагч Х.Энххүслэн /Гэрлийн хурд/, Шилдэг хамгаалагч
Д.Хулан /Гэрлийн хурд/ нар тус тус тодорсон ажээ.