Тайван жагсаал хийх хүсэлт ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2019-01-09 20:24:34
Хэнтий /МОНЦАМЭ/ "Босоо хөх Монгол" ТББ-ын Хэнтий аймаг дахь салбараас 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр тайван жагсаал хийх хүсэлтийг Чингис хотын захирагчид ирүүлсэн байна.

Хотын захирагчийн зүгээс Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон эрхийг хүндэтгэн үзэж, тайван жагсаал хийх зөвшөөрлийг олгосон байна. Мөн тус аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга, цагдаагийн ахмад Д. Амаржаргал жагсаал зохион байгуулахдаа холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг зохион байгуулагч "Босоо Хөх Монгол" ТББ-ын Хэнтий салбарын тэргүүн Ц.Нарантуяад санууллаа.
Related news