Хэрлэн сумын булаг хоёрдугаар баг шинэ байрандаа орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Өнөөдөр Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын хоёрдугаар баг шинэ байрныхаа нээлтийг хийлээ.
Тус барилга нь аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 260 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 320м2 талбай бүхий хоёр давхар баригджээ. Нэгдүгээр давхарт багийн Өрхийн эмнэлэг, хоёрдугаар давхартаа иргэдээ хүлээж авах хурлын заал, ажлын контор байрлаж байна.
Энэхүү багийн хөгжлийн
төвөөр 1258 өрхийн 3763 хүн амд эрүүл мэнд, төрийн үйлчилгээг нэгэн зэрэг,
чанартай, шуурхай хүргэх бүрэн боломжтой болжээ.
Хэрлэн сум 2018 оныг "Багийн үйл ажиллагааг сайжруулах жил" болгон зарлаж, үүний хүрээнд хийгдсэн нэг том бүтээн байгуулалт нь тус багийн төв гэдгийг удирдлагууд хэлж байлаа.
Ирэх жил Хэрлэн сумын тавдугаар багт мөн багийн төв байгуулахаар төлөвлөжээ.