Гурван сумыг бүрэн хаягжуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайхандулаан, Даланжаргалан сум гэр хорооллын гудамж, байшин, хашааны тэмдэг тэмдэглэгээг шинэчлэн хаягжуулжээ.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Энержи парагон” ХХК Сайхандулаан суманд байшин барилгын орц дугаар 86, гэр хорооллын гудамжны хаяг 13, хашааны тэмдэг 157, Даланжаргалан суманд байшин барилгын 152 дугаар, тэмдэг, гэр хорооллын гудамжны 44 хаяг, хашааны 309 тэмдэгийг шинээр хийсэн байна.
Ингэснээр гудамж, албан байгууллага, айл өрх, талбайн хаяг тодорхой болж аливаа гамшиг осол, эрсдэл тохиолдсон үед хаягаар шуурхай ажиллах боломж бүрдсэн төдийгүй гадна дотны жуулчид, аялагчдын хувьд таатай нөхцөл буй боллоо хэмээн албаныхан онцлов. Харин дэлгэрэх сумыг хаягжуулах ажил 98 хувьтай.