Үүрд хадгалах цом гардуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-10 15:36:20

2016 оны гуравдугаар сарын 14-ний өглөөний 10 цагаас Цэцэрлэг хотын ойролцоох Урт булагийн ам хэмээх газар Архангай аймгийн хэмжээний тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, хамт олны хамтач ажиллагааг хангах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв өнгөрүүлж, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор марш-тактикийн тэмцээнийг зохиож, түрүүлсэн баг хамт олонд өргөмжлөл, үүрд хадгалах цом, алтан медаль, мөнгөн шагналыг олгох юм байна.

Энэ арга хэмжээнд байгууллагаас хэдэн ч баг оролцож болох ба бие бүрэлдэхүүний тоо 8, нийт туулах зам 10 км, даалгавар гүйцэтгэх 8 цэгтэй байхаар төлөвлөжээ.

Багийн гишүүн бүр, гүүрэн дээгүүр гүйж машины дугуйг солиод, 50 метр газар түрж гүйнэ. 2 алба хаагч АКМ бууны 30 сумыг 30 хоромд магазинд сумлах зуур 2 алба хаагч ПМ бууны хагас задаргаа хийх аж. Тэгээд өргөст торон доогуур мөлхөж гараад, 8 секунтэнд хорт утааны баг өмсөж 100 метр зайд гүйж, бүгд бүрэн ирсний дараа холбох хоолойг 8 секунтэнд солих юм байна.  Энэчлэн гранат шидэх, хийн буугаар буудлага хийх зэрэг ажилбараар өрсөлдөх аж, Тэргүүн байрын удаах хоёр байрыг эзэлсэн багуудад өргөмжлөл, мөнгө хүрэл медаль, мөнгөн шагнал олгох хамтын шийдвэрийг гаргажээ.

Энэ жилийн марш-тактикийн тэмцээн Монгол цэргийн баяр, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын хүрээнд зохиогдож байгаагаараа онцлог юм.

Архангай аймаг. Л.Булган

Related news