АРХАНГАЙ: Уурхайчдын төгөл байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-09-15 10:57:20

Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Архангай аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БМНС, Алтай голд, Армико майнинг корпорац зэрэг компани нэгдэн ойн зурвас байгууллаа.


Компаниуд Хотонт сумын улсын чанартай авто зам дагуу 2 га талбайд навчит, шилмүүст төрлийн 2000 гаруй модыг хаврын мод тарих өдрүүдээр тарьж, усалгаа, арчилгааг тогтмол хийж байна.

 

Хотонт сум нь Архангай аймаг руу орох үүд хаалга гэж ойлгож болно. Мөн намрын мод тарих өдрүүдээр дахин 1 га талбайд ойн зурвас байгуулж, дээрх талбайн цэнэг усалгаа, нөхөн тарилтыг хийхээр төлөвлөжээ.

         

Тус аж ахуйн нэгжүүд нь мод тарьж, төгөл байгуулсан талбайгаа 3 жилийн хугацаанд усалгаа арчилгааг тогтмол хийж, тарьсан модоо ургуулсны дараа аймаг орон нутагт хүлээлгэн өгөх юм.


Related news