Халаалтын шугамнаас халуун ус авч, хэрэглэж байсан зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-11 16:59:19

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий Ус ХХК-аас халуун усны шугамгүй, зөвхөн хүйтэн ус ашиглах зориулалт бүхий найман айлын орон сууцнуудад үзлэг шалгалт хийхэд халаалтын шугаманд крант суулгаж халуун ус авч хэрэглэж байсан зөрчил илэрчээ.


Айлууд инэж халуун авснаар халалатын шугаман дахь ус дундарч дээр нь хүйтэн ус нэмж халаах шаардлагатай болдог байна. Ийм байдлаас үүдэн айлуудын халаалт хангалттай биш байх, цэвэр усны шугамнаас тунадастай ус гарах шалтгаан болдог аж


Хэрлэн сумын дийлэнх айл өрхийн ус халаалтыг хангадаг Хэнтий Ус ХХК энэ оны өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Саяхнаас хэрэглэгчдийн зүгээс цэвэр усны шугамаар булингартай ус гарч байна, халаалт хангалттай биш байна гэх зэрэг гомдол саналууд хөвөрч эхэлжээ. Энэ дагуу Хэнтий Ус ХХК шаардлагатай цэгүүдийн халаалтын уурын зуухны үйл ажиллагаатай танилцсан боловч хэвийн гэсэн дүгнэлт гарсан байна. Харин дээрх найман айлын орон сууцанд ийм зөрчил илэрсэн гэнэ. Цаашид уурын зууханд ажиллах ээлжийн ажилтнуудын орон тоог нэмэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн хариултыг Хэнтий Ус ХХК-ны ерөнхий инженер Д.Дарханбаяр өгч байна.


Түүнчлэн Хэнтий Ус ХХК-иас улирал тутамд мэргэжлийн хяналтын газарт усны дээжний шинжилгээ өгдөг байна. Энэ оны сүүлийн улирлын шинжилгээндээ одоогоор хамрагдаагүй байгаа аж.
Related news