Хэнтийд шинэ авто буудал баригдаж, нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард сууриа тавьж байсан Хэнтий авто буудал энэ сарын 8-ны өдөр нээлтээ хийлээ.
Тус барилга нийтдээ 2,6 тэрбум төгрөгийн өртөгтэй, хоёр давхар 1200 м.кв талбайтай томоохон байгууламж юм. Зүүн бүсийн гэх тодотголтой энэхүү Авто тээврийн төвийг орон нутгийн “Баялаг Онон” ХХК барьсан бөгөөд нэг давхартаа нийтийн хоолны заал, “Хэнтийд үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүн сурталчилгааны хэсэг, хоёрдугаар давхартаа захиргаа, аж ахуй бүхий цогц байгууламж болсноороо Монгол Улсдаа жишиг болохуйц бүтээн байгуулалт гэдгийг онцолж байна.
Энэхүү төв баригдсанаар хүн амын авто тээврийн эрэлт, хэрэгцээг хангаж, хот болон орон нутаг хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, бүртгэлжүүлэх, такси үйлчилгээг албажуулах зэрэг олон ажлуудыг зохион байгуулах ач холбогдолтой юм.
Нээлтийн ёслолд авто тээврийн газрын үе үеийн удирдлагууд болон аймгийн удирдлагууд хүрэлцэн ирж оролцлоо.