Биндэр сумын ногоочид зориулалтын зоорьтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-11-30 14:06:54

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Биндэр суманд иргэд олон нийтэд зориулсан 45 тн-ын багтаамжтай /6мх20м/ зоорь ашиглалтад орлоо.


Каритас Чех төслийн байгууллага, ЖЭРЭС Төлөөлөгчийн газраас явуулж буй "Хэнтий аймаг дахь газар тариалангийн иргэний нийгэм, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд тус суманд сургалтын бааз, зоорь барьж өгсөн байна.


Энэ сарын 28-ны өдөр санхүүжүүлэгч байгууллага болон гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл, тус аймгийн ХХААГазрын дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Биндэр суманд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулав.

Уг арга хэмжээнд сумын Засаг дарга С.Эрхэмбаяр, ЗДТГазрын хамт олон, ногоочид оролцлоо.



Сумын ард иргэд өөрийн нутгийн хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоог стандартын дагуу хадгалж хүнсэндээ шинэ ногоо хэрэглэх, худалдаалах боломж бүрдсэнд баяртай байна.

Related news