Булганы тамирчид гурван медальтай ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-07 11:25:34

Булган аймгийн Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын бүрэн дунд сургуулийн А.Дарханбаатар дасгалжуулагчтай чөлөөт бөхийн баг тамирчид 3 медаль хүртлээ.

Сэлэнгэ аймагт болсон  "Жанжин Д. Сүхбаатарын нэрэмжит олон хотын" тэмцээнд тэд оролцож .  Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын бүрэн дунд сургуулийн 11а ангийн сурагч Б.Нямсүрэн  алт, 11а ангийн сурагч Б.Дашням мөнгө, н.Сүхбат хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээнд  Буриад улсын 3 баг, Өвөр Монголын 1 баг, Монгол  улсын 23 багийн 560 гаруй тамирчид оролцсон байна.

                                                                                                                                           П.Батням

Related news