“Миний хэнтий-мини хурал”-аар гаргасан тулгамдсан 10 асуудлыг аймгийн удирдлагуудад хүргүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-11-24 18:20:52

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн 18 сум, 4 тосгоны 9-11 дүгээр ангийн сурагчдын төлөөллөөс бүрдсэн 39 төлөөлөгч хоёр өдрийн турш хуралдаж, хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлэн хэлэлцэж, шийдвэр гаргалаа.

Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох, Хэнтийгээ дэмжих зорилтын хүрээнд тус аймгийн ИТХ-ын санаачлага, ДЗМОУБ-ын Бор-Өндөр 2 ОНХ-ийн дэмжлэгээр ийнхүү “Миний Хэнтий-Мини хурал” зорилтот ажлыг зохион байгуулсан аж.

Хүүхэд эрхээ бүрэн эдлэх, тэдний ирээдүйдээ итгэх итгэлийг сэргээх, урам зориг өгөх, дуу хоолойг нь сонсох, санал, санаачлагыг нь үнэлэн урамшуулах, хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нь өөрсдийнх нь оролцоотойгоор тодорхойлуулах, шийдвэрлэх замаар нутгийн өөрөө удирдах байгууллагын ач холбогдол, үйл ажиллагааг сурталчлан таниулах нь уг арга хэмжээний гол зорилго байв.

“Миний Хэнтий-Мини хурал” -аас гарсан 41 тулгамдсан асуудлаас эхний 10 асуудлыг эрэмбэллээ. Үүнд, 

Ийнхүү эрэмбэлсэн 10 асуудлыг Хэнтий аймгийн удирдлагуудад хүргүүлж, аймгийн ИТХ, ЗДТГ асуудал бүрийг анхааралтай судлахаар болсон байна.

Related news