Газар эзэмших, өмчлөхтэй холбоотой 160 гаруй зөрчлийг арилгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/.Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан газрын зөрчил арилгах Ажлын хэсэг сумын хэмжээнд буй 648 зөрчлөөс 160 гаруй зөрчлийг арилгаад байна.
Гудамж талбай цэгцлэх, нийтийн эзэмшилд байрлах түц гражийг нүүлгэн шилжүүлсэн бол хуульд заасны дагуу зарим газрын зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Мөн “Иргэний
оролцоотой -Шинэ Хэнтий” төслийн хүрээнд тус сумынхан “Сайн хөрш-Бидний гудамж”
дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр айл өрхүүдийг хэсэг бүлгийн зохион байгуулалтад
оруулан ажиллаж байна.
"Хөтөлбөр хэрэгжсэнээр хөрш зэргэлдээ
айл, ард иргэдийн дунд найрсаг харьцаа
бий болох, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, сумандаа сайхан амьдрах
нөхцлийг бүрдүүлэх боломжтой" гэжтус сумын засаг даргын орлогч
Д.Отгонцэцэг ярив.