Арвайхээрийн иргэдийг ургийн бичиг хөтлөх мэдлэгтэй болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 15:39:59

Өвөрхангай аймгийн Төв номын сан, БСГ-тай хамтран ЕБС-ийн сурагчид, багш нараар дамжуулан нийт хүүхэд, иргэдэд угийн бичиг хөтлөх зааврыг танилцуулах үйл ажиллагааг явуулж байна.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2014 оноос угийн бичиг хөтлөх сургалтыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ онд Арвайхээр сумын 11 багийн 700 гаруй иргэнийг ургийн бичиг хөтлөх мэдлэг, чадвартай болгох төлөвлөгөөтэй байгаа аж.

Монгол үндэстний хэмжээнд тулгамдаж байгаа нэг асуудал бол ураг төрлөө мэдэхгүйгээс болж цус ойртож байгаа явдал юм. Хойч үеэ саруул ухаан, оюун төгс байлгахын тулд өмнөх есөн үеэ мэд гэж өвөг дээдэс маань сургадаг байсан. Үүнтэй холбогдуулан БСШУЯ-аас улс орны хэмжээнд угийн бичиг хөтлөх аяныг эрчимжүүлж байгаа бөгөөд тус яамны сайдаас аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд нийт хүн амын 50 хүртэлх хувийг угийн бичиг хөтлүүлэхээр тусгасан байна. Энэ гэрээг хэрэгжүүлэх зорилгоор тус аймаг дээрх арга хэмжээг авч байгаа ажээ.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Related news