Төсөл сонгон шалгаруулалтаар 11 байршилд 84,2 га газар эзэмшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 15:28:31

Төв аймгийн Зуунмод суманд энэ онд төсөл сонгон шалгаруулалтаар 11 байршилд 84,2 га, дуудлага худалдаагаар таван байршилд 5,6 га, улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалттай долоон байршилд 1,2 га газрыг тус бүр эзэмшүүлэхээр төлөвлөөд байна.

Төсөл сонгон шалгаруулалтад ахуйн үйлчилгээний төв, хөл бөмбөгийн талбай, мод үржүүлгийн газар, мотокросын тойрог зам, дуудлага худалдаанд амины орон сууц, зочид буудал, мал эмнэлэг, супер маркет, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалттай барилгад Хүүхдийн хөгжлийн төв, 1, 4, 5-р багийн байр, нэгдсэн уурын зуух, 75 ортой хүүхдийн цэцэрлэг, автозамын журмын хашаа байгуулах зэрэг багтжээ.

Мөн 287 иргэнд ахуйн зориулалттай 15,1 га, 245 иргэнд 14,8 га газрыг тус бүр үнэгүй эзэмшүүлж, өмчлүүлэхээр болсон байна. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн 16 дугаар хуралдаанаар өнгөрсөн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг 80,2 хувь буюу хангалттай хэмээн дүгнэжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

Related news