Монголын хурандаа нар Дарханд зочлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-25 14:32:52

Дархан-Уул МОНЦАМЭ.“Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн, хурандаа Ч.Баатараар ахлуулсан хурандаа нар Монгол орныхоо 21 аймгаар тойрч эх орон сэдэвт лекцийг уншиж буй.

Арван жилийн сурагчдаас эхлээд төрийн албан хаагч, иргэдэд эх оронч сэтгэлгээг суулгах, монгол улсын тусгаар тогтнол, зэвсэгт хүчний байгууллагын түүхэн замнал, цэрэг, эх оронч үзэл, хүчний байгууллагын алба хаагчдын баримтлах зарчмын талаар мэдээлэл өгсөн юм.

Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг хүүхэд багачуудад сайтар ойлгуулж эх оронч үзлийг төлөвшүүлэх нь нийгэмлэгийн зорилго" гэж Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн Ч.Баатар онцолж байлаа.

 

Л.Отгонбаатар

 

 

Related news