Улирал тутам хийж хэвшүүлсэн ажил нь үр дүнгээ өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-28 12:44:07

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгаас улирал бүр Замын цагдаагийн тасагтайгаа хамтран тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор дараах ажлыг хийж хэвшжээ.

Энэхүү ажлын хүрээнд Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай алба, хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэж байгаа албаны тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийдэг байна. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчихгүй байх талаар жолооч нарт зааварчилга өгч тэднээс баталгаа авдаг болжээ.

Түүнчлэн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээр жолооч нараасаа шалгалт авч дүгнэдаг байна. Энэхүү үйл ажиллагаа нь хэвшсэн ажил болж, албаны тээврийн хэрэгслийн бэлэн байдал болоод жолооч нарын хариуцлага өндөрссөн байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news