Монголын улс төр бизнесийн удирдлагын академийн сонсогчид тангарагаа өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 14:58:14

Хэнтий аймагт байрлах Монголын улс төр бизнесийн удирдлагын академийн хоёр дах элсэлтийн сонсогчид өнөөдөр тангарагаа өргөлөө.

Тус академи нь богино хугацааны эрчимжүүлсэн мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтыг явуулдаг бөгөөд академийн төв нь Улаанбаатар хотод байрладаг бол баруун бүсийн төв нь Баянхонгор аймагт, Зүүн бүсийн төв нь Хэнтий аймагт байрладаг ажээ. Энэхүү академи нь Хэнтий аймагт анхны элсэлтээ 2015 онд авч байсан бөгөөд  2016 оны элсэлтээ энэ сард авлаа.

Энэхүү академи нь Төрийн захиргаа удирдлагын менежер, Бизнесийн удирдлагын менежер, Хүний нөөцийн менежер, Марктенгийн менежер, Зураг төслийн менежер гэсэн  чиглэлүүдээр 3 сарын хугацаанд мэргэших чадварыг олгодог ажээ. 

Мөн сургалтын давуу тал нь сонсогчид ажлын байран дээр хөрвөх чадвартай ажилтан болж төгсдөг бөгөөд тус академийн хичээл нь 5 дах, хагас сайн өдөр, бүтэн сайн өдрөөр хичээллэдэг юм. Тус академийг төгсөгчид мэргэшсэн дипломтой төгсөх юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news