Сүхбаатар аймаг 2016 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 13:57:20

Сүхбаатар аймгийн ИТХ-ын 2016 оны 2-р сарын 25-ны өдрийн хуралдааны 11-р тогтоолоор  2016 оны “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлалаа.

2-р сарын 25-ны өдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчидийн ээлжит хуралдаан болсон. Хурлаар аймгийн Улаан загалмайн хорооны сүүлийн 2 жилд хийсэн ажлын тайлан, Статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөөний биелэлтийн тайлантай танилцаж, дэмжих жил болгох тухай, ахмадын амралтын төлбөрийн тариф тогтоох тухай зэрэг асуудлыг  хэлэлцлээ.

Сүхбаатар аймаг 2014 оныг Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил, 2015 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байсан юм.

Т. Одончимэг

Related news