Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-25 17:03:27

Хөдөлмөрийн яам, аймгийн хөдөлмөрийн хэлтсээс аливаа хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг сумдад олгох чиглэлийг барьж байгаа. Үүнтэй холбоотойгоор аймгийн хөдөлмөрийн хэлтсээс сумдын хөдөлмөрийн асуудал хариуцсан ажилтнууд, ХХ-ийн мэргэжилтнүүдээ чадавхжуулах сургалт, зөвлөлгөөнийг зохион байгуулж байна.

Сургалт, зөвлөлгөөнд хөдөлмөрийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд болоод бүх сумдын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна. Энэ жилийн хувьд Сүхбаатар аймагт аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох ажлыг байрыг дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийтийг хамарсан ажил зохион байгуулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээг дэмжих зэрэг 7 хөтөлбөр, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл гэсэн 1 төслийн хамт хэрэгжинэ. Үүнд нийт 900-аад сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Хөдөлмөрийн хэлтсийн  гол зорилго бол иргэдийг ажилтай орлоготой байлгах. Гэтэл үүн дээр анхаарч ажиллах хүмүүсийн хувьд ажлын гүйцэтгэл дутмаг байгаа, Ялангуяа шинэ ажлын байр бий болгох явдал манай аймгийн хувьд хангалттай бус байгаа. 2015 онд гэхэд л  825 шинэ ажлын байр байх  ёстойгоос 600 гаруй байх жишээний. Тиймээс сумд хариуцсан эдгээр хүмүүсийн ажиллагаа маш хэрэгтэйг хөдөлмөрийн хэлтсийн дарга Ү. Мөнхбат хэлж байна.

Сумдын хувь гэхэд ажилгүй иргэдээ бүртгээд, бүр болон түр ажлын байранд зуучилдаг. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр хамрагдсан иргэд зарим нь сайн ажиллаж байхад зарим нэг нь үр ашиггүй зүйлд зарцуулах өөрөө хэлбэл чанаргүй хэрэгжүүлэх тохиолдол цөөнгүй гардаг байна.

Т. Одончимэг

Related news