Тэжээлийг зах зээлээс 50 хувь хямд борлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-25 10:03:44

Мал төллөлтөнд бэлтгэж буй малчид үнэгүй өвс, хямдралтай тэжээл авах боломж бүрдлээ.

Монгол Улсын Засгийн газрын 67 дугаар тогтоолоор нэгээс хоёр жилийн өмнө нөөцөлсөн өвс, тэжээлийг ирэх сарын 10-ны дотор  олгож дуусах ба Зуунмод, Бүрэн сум дахь Улсын нөөцийн салбарт өвс 148,6 тн-257 тн, тэжээл 59,5 тн-207 тонныг  хуваарилжээ. 27 суманд ойролцоогоор  өвс 13,6-20 тн, тэжээл 8-10 тн ногдох бөгөөд дээрх хоёр салбараас авна. Ингэснээр малчид зах зээлд 10 мянган төгрөгөөр худалдаж буй шуудай тэжээлийг 5420 төгрөгөөр авна гэсэн үг юм.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

Related news