ТӨВ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн гар урлалыг борлуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-10 11:32:19

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүнийг Аз жаргалын өргөөнд борлуулж эхэллээ.


Худалдаанд төрөл бүрийн лаа, бэлэг дурсгалын бүтээлүүд, одон тэмдгийн пайз, төрийн далбаа, морины медалийн тууз, ажлын бээлий, эко гарын саван, эсгий углааш зэрэг олон бүтээгдэхүүнийг худалдаж байна.


Аз жаргалын өргөө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаатай цогц төв юм. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, хурал, сургалтад хамрагдах, хөдөлгөөн сэргээн засах дасгал хийх, гар урлал хийх болон худалдах, төрөл бүрийн мэдээлэл авах, орон нутгаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэд түр байрлах цогц төв юм. 


Монгол Улсад 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, үүнээс 14700 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Төв аймгийн хэмжээнд 3300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг.

 


Related news