ТӨВ: Архуст сумын бэлчээрийн даац 3,8-4,5 дахин хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-03 17:09:46

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар 3 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Архуст суманд 56 мянган га бэлчээрийн талбайд 315 малчин, мал бүхий өрхийн 67,925 толгой мал өвөлжиж байгаа нь бэлчээрийн даацыг 3,8-4,5 дахин хэтрүүлж байна.  


Отроор 4 өрхийн 1499 толгой мал Төв аймгийн Аргалант, Сэлэнгэ аймгийн Хушаат, Баянхонгор аймгийн Гурванбулаг зэрэг сумаас ирсэн юм.


Отор нүүдлээр 8 өрхийн 3,534 мал Дорнод аймгийн Хөлөнбуйр, Баянтуул, Дундговь аймгийн Адаацаг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Баянхонгор аймгийн Бууцагаан сум руу тус тус явсан байна.


Сумын аюулгүйн нөөцөд 28 тн бэлдэхээс 100 хувь, хүчит тэжээл 22 тн бэлдэхээс 7тн буюу 31,8 хувь, эрдэс 0,4 тн бэлдэхээс 0,4 тн бэлдэж өвлийн бэлтгэл ажил 77,2 хувьтай байна.  


Архуст сум 427 өрхийн 1268 хүн амтай. Үүнээс малчин 143 өрх, мал бүхий 172 өрх байдаг. 


Related news