Ингэний цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт 3 дугаар сарын 7-нд болох “Монгол тэмээ- 999” арга хэмжээний үеэр ингэний сүү цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүн болон монгол ахуй, говь нутгийн онцлогийг харуулсан гар урлал, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн болох юм.
Энэхүү үзэсгэлэн худалдаанд бэлэн хувцас бусад хүнсний чиглэлийн бүтээгдэхүүн оролцохгүй ажээ. Дашрамд сонирхуулахад ингэ нь жил өнжиж ботголодог учраас тэмээчид болон тэмээ бүхий малчид жилийн дөрвөн эргэлтэнд ингэний сүү цагаан идээ боловсруулж байдаг юм. Ингийг саах хугацаа урт бөгөөд бусад бэлчээрийн мал шиг намар ширгэнэ гэж байдаггүй.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн