Улаан бурхан өвчний тархалт нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 11:26:00

Хэнтий аймагт Улаан бурханы өвчлөл өнгөрсөн онд 346 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд он гарсны дараах сар гаруй хугацаанд 60 тохиолдол бүртгэгджээ.

Энэ өвчин голдуу 11 сар хүртэлх насны хүүхдүүд болон 15-25 хүртэлх насны сурагч, оюутнууд илүүтэй өвчилж нь цаашид улаанбурхан өвчний өвчлөл, тархалт нэмэгдэх хандлагатай байна хэмээн  Эрүүл мэндийн газрын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Д.Баасандорж хэллээ.

Тус өвчний голомт нэмэгдэж байгаа нь өвчилсөн сурагч, оюутнууд хичээл таслахгүйн тулд хичээлдээ явсаар өвчнөө хүндрүүлэх, бусдад халдаах, тохиолдол гарч байгаа аж.

Иймээс аймгийн Эрүүл мэндийн газраас бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах, халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эмчдээ хандаж үзүүлэх, улаанбурханаар өвчилсөн сурагч, оюутнууд өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм баримтлах, 9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг улаанбурханы товлолын вакцинд хамруулах, А аминдэм болон бусад аминдэмийг хэрэглэх, амны хаалт зүүх, даарахгүй дулаан байх, гараа савандаж угаах нь зүйтэй зэрэг анхааруулга зөвлөгөөг өглөө.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Related news