Өмнөговь аймагт зургаан улсын сайн малчин тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 21:32:57

Өмнөговь аймгаас ажил үйлсээрээ шалгарсан Монгол Улсын зургаан улсын сайн малчин шалгарлаа.

Баян-Овоо сумын Налих багийн малчин Улам-Өрнөхийн Эрдэнэчулуун, Баяндалай сумын Баян багийн малчин Лувсаншаравын Энхбаатар, Гурвантэс сумын Тост багийн малчин Бадангаагийн Энхбат, Мандал-Овоо сумын Өтгөн багийн малчин Дэмбэрэлийн Оргил, Манлай сумын Жаргалант багийн малчин Бандийн Батбаяр, Ханбогд сумын Баян багийн тэмээчин Жаалдүүгийн Тогтохсүрэн нар сар шинийн өмнөхөн Улсын сайн малчин цол хүртлээ.

Говь нутагт мал сүргээ өсгөн үржүүлэх нь маш их хүч хөдөлмөр шаарддаг билээ. Эргэх дөрвөн улирлын эргэлтэнд цаг уурын бэрхшээлийг сөрж таван хошуу малаа таван төрөл дээр нь өсгөн үржүүлсэн малчид маань Өмнөговь аймгийн 85 жилийн түүхэнд байгаагүйгээр 2 сая 55 мянган толгой мал тоолуулсан юм.

Д.Мишигсүрэн

 

Related news