Умард Солонгосын Хөдөлмөрийн намын хуралдаанд Ким оролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПХЕНЬЯН. /NHK/. Эрх баригч намын төв болон цэргийн хороодын хамтарсан өргөтгөсөн хуралдаанд удирдагч Ким Жөн Ун оролцлоо гэж Умард Солонгосын үндэсний хэвлэлд мэдээлжээ.
Умард Солонгосын Ардын армийн хороо болон эрх баригч Хөдөлмөрийн намын Төв хороо анх удаа хамтарсан хуралдааныг мягмар, лхагва гарагт зохион байгууллаа гэж тус намын “Нодон синмун” сонинд мэдээлсэн байна.
Намын түшмэдийн өмнө Ким Жөн Ун үг хэлсэн бөгөөд тэрбээр, нам доторх хүнд суртлыг шүүмжлээд, АНУ-тай хийж буй бүрэн хэмжээний зөрчилдөөнийг эцэслэн зохицуулахыг уриаллаа гэж сонинд бичжээ.
Мөн тэрбээр, Умард Солонгосын Зэвсэгт хүчин дээд ерөнхий командлагчийн гаргасан чиг шугамын дагуу цэргийнхэн явах ёстой гэж мэдэгдээд, удирдлага дор нь нэгдэхийг Зэвсэгт хүчиндээ уриалсан байна.
Д.Нямтулга