“Эрдмийн харш” сургуулийн сурагчид эрдмийн баяраа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 17:28:14

Орон нутгийнхаа хамгийн анхны хувийн дунд сургууль болох “Эрдмийн харш” сургуулийн бяцхан сурагчид цагаан толгойн үсгээ уншиж сурсаныхаа эрдмийн баярыг багш, аав ээжийн хамт тэмдэглэж байна.

1А ангийн сурагчид сурсан мэдсэнээ эцэг эхчүүддээ тайлагнахын хамт урлагийн тоглолт хийж, мөн сургуулийн захиргаанаас амжилттай сурч хүмүүжсэн сурагчдаа шагнаж урамшууллаа. “Эрдмийн харш” сургууль нэг ангид дээд тал нь 18 хүүхэд авдаг ба энэ нь сургалт хүмүүжлийн ажилд гарах үр дүн өндөр гардаг давуу талтай. Хүүхдүүд 1-2-р ангидаа англи хэлний ярианы болон сонсголын хичээл, 3-р ангиасаа анли хэлний 26 үсгээ үзэж дуусдаг байна. Үүнээс гадна 5-6 дуу, шүлэг сурчихсан, англиар чөлөөтэй ярьж сурсан байдаг гэнэ.

Мөн хүүхдүүд өглөө сургуульдаа ирээд өдрийн 13 цаг хүртэл ерөнхий эрдмийн хичээлээ үздэг бөгөөд цайны цагаас хойш өдөр өнжүүлэх сургалтууд буюу бүжиг, шатар даам зэрэг сонирхсон чиглэлээрээ хөгждөг байна. Түүнчлэн унтаж, амрах, тоглох зэрэг чөлөөт цагуудаар өглөө хичээл дээрээ ойлгоогүй зүйлээ мэдэж авах боломжтой аж.  

Өмнөговь  аймаг С.Сумьяа

            

Related news