Түлээгээ бэлдчихээд дараа нь зөвшөөрлөө авдаг зуршил арилаагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар цагдаа, байгаль орчны байгууллагууд болон байгаль хамгаалагчидтай хамтран Сагсай, Цэнгэл сумын нутагт ой, ан амьтны хамгаалалтанд үзлэг шалгалт явууллаа.
-Байгаль орчны тухай багц хуулиудын хэрэгжилт тус аймагт сайжирч байна. Үзлэгийн явцад онцын зөрчил илрээгүй. Гэвч иргэд модон түлшийг дур дураараа бэлтгэж, дараа нь зөвшөөрөл авдаг зуршил арилаагүй. Зөвшөөрлийг авсаны дараа л бэлтгэх журамтай. Журмыг зөрчсөн нөхцөлд 960 мянган төгрөгийн торгуультайг иргэдэд анхаарууллаа гэж мэргэжлийн хяналтын улсын байцаагч Н.Уатхан ярилаа.
Ш.Айзаря
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day
Comments