“Монголын сайхан бичигтэн” уралдаанд Баянхонгорынхон өнгөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 15:01:58

“Монголын сайхан бичигтэн” уралдааныг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас Билгүүн номч Б.Ринчений нэрэмжит болгон 19 дэх жилдээ зохион явуулжээ. Уралдаан нийт зургаан төрлөөр явагддаг бөгөөд энэ жил нэг төрөл нэмэгдсэн нь “Сайхан бичигтэн анги”. Тус уралдаанд 21 аймаг, нийслэлийн дүүргээс 1000 гаруй хүн оролцсоноос 7 төрөлд аваргуудыг шалгаруулахад Баянхонгор аймгаас оролцсон оролцогчид 3 төрөлд нь түрүүлжээ.

Мэргэжлийн багш төрлийн Тэргүүн байрт Баянхонгор аймгийн “Эрдэнэмандал” ахлах сургуулийн МХУЗ-ын багш Б.Даваадолжин шалгарч БНХАУ-ын ӨМӨЗО-нд аялах эрхийн бичгээр шагнуулсан бол Дунд сургуулийн сурагчид төрөлд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 12 жилийн 10 дугаар ангийн сурагч Х.Түвшинтүлхүүр, Сайхан бичигтэн анги төрөлд Баянхонгор аймгийн  Баянцагаан сумын сургуулийн О.Болормаа багштай 10-ын “б” анги тус тус тэргүүлсэн байна.

Энэхүү уралдаанд оролцогчдын бүтээлээр үзэсгэлэн дэлгэж, толилуулсан бөгөөд “Монголын сайхан бичигтэн” уралдааны шагналыг гардуулах үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Бүтэн хамт олноороо, бүтэн улс орноороо эх хэл бичгээрээ бичдэг болъё” хэмээн уриалж байлаа.

Б.Мөнхзул

Related news