Мөсний баяр хийх эсэхийг шийдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 09:51:46

Энэ жилийн хувьд харьцангуй дулаан байгаа тул гол мөрөн нуурын ус маш нимгэн хөлджээ. Хөвсгөл нуур 2016 оны 1-р сарын 5-ы өдрийн байдлаар 13 см хөлдсөн байна.

Мэргэний рашаанаас Сомо орох замд 2 метрийн өргөнтэй хари хил гарсан байгаа тул иргэд жолооч нарыг далай дээгүүр тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна. Хөвсгөлчүүд гадна дотны жуулчдад онгон дагшин байгалийнхаа өвлийн өнгө төрх, Хөвсгөл нуурын гайхамшгийг үзүүлэх өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулагддаг “Мөсний баяр”-ын арга хэмжээний тов одоо болтол гараагүй, хийх эсэх нь ч шийдэгдээгүй байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Related news