Услалтын системийг сайжруулахад анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 15:25:03

Архангай аймгийн эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд МАА, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж малын чанар бэлчээрийн менежментийг сайжруулсан, эрчимжсэн МАА-г хөгжүүлэх санал санаачилга, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амыг хүнсний аюулгүй бүтээгдэхүүнээр хангах нөхцлийг бүрдүүлэхээр тусгажээ.

Нийт тариалах талбайг 8660 га-д хүргэж төмс хүнсний ногоо тариалах ААН иргэдэд дэмжлэг үзүүлэн төмс хүнсний ногоо тариалах техник тоног төхөөрөмж хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх ажлыг зохион байгуулан 4500 га-д үр тариа, 480 га-д төмс, 180 га-д хүнсний ногоо, 2000 га-д малын тэжээлийн ургамал, 1500 га-д тосны ургамал тариалахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн ирэх хавар услалтын системийн ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авч Цэнхэр сумын Цэнхэрийн голын 20 га, Эрдэнэмандал сумын 10 га, Батцэнгэл сумын Сүүн толгойн 10 га, услалтын системд төмс, хүнсний ногоо, ногоон тэжээл тариалах аж.

Архангай аймаг Л.Булган

 

Related news