Баян-Уулын чиглэлийн замын цасыг цэвэрлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-06 16:17:11

Сүүлийн өдрүүдэд Дорнод аймгийн бүх нутгаар цастай, өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Аймгийн төвөөс Баян-Уул орох сайжруулсан засмал зам цасанд боогдсоноос автомашин зорчиход хүндрэлтэй болжээ. 

Тус сумаас цааш Ульхан боомт ордог олон улсын чанартай энэ замыг  нэн даруй хөрөнгө хүч гаргаж нээхийг аймгийн удирдлага холбогдох хэлтэс, газарт үүрэг болгов. Өнгөрөгч намар түймрээс хамгаалж цурам татсанаас сүүлийн өдрүүдийн цасан шуурганд цасан бүрхүүл тогтож, төв замын  нэлээд хэсэг газар цасанд боогдсон  байдалтай байгаа юм. Юутай ч аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Авто тээврийн Үндэсний төвийн Дорнод салбар энэ ажлыг хариуцан гүйцэтгэхээр болов.  Аймгийн Мэргэжлийн хяналтын газар  энэ ажилд хяналт тавьж ажиллах гэнэ.

Б.Туяа

 

Related news