Нийгмийн даатгалын хэлтэстэй холбоотой мэдээллийг авах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 13:18:38

Нийгмийн даатгалын үйлчилгээний талаар даатгуулагч иргэд ndaatgal.mn сайтаар орж нийгмийн даатгалын хуулийн шинэчлэл, бодлогын хэрэгжилт, тэтгэвэр, тэтгэмж тогтоолт зэрэг мэдээллийг байнга авах нөхцөл боломж бүрджээ.

Архангай аймагтаа бол http(ndaatgal.ar.gov.mn) сайтыг ажиллуулан шилэн дансны болон нийгмийн даатгалын хэлтэстэй холбоотой бусад мэдээ мэдээллийг сар бүр бүрэн шинэчлэн байршуулж иргэдэд мэдээллийг шуурхай хүргэж байна.
Архангайнхаа нийгмийн даатгалд хамрагдагсдын хүрээг тэлэх асуудлаар бүх багийн түвшинд өрх бүрт хүрч ажилласны үр дүнд 2013 онд нийт хүн амын 83, 2014 онд 89,2, 2015 онд 84 хувийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулсан гэж нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батцэцэг тайландаа тусгажээ. 

“Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу 19435 иргэний бичиг баримтыг баталгаажуулжээ.

Архангай аймаг Л.Булган   

 

Related news