Украин Крымын худалдааг хориглолоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКИЕВ. /TASS/. Крымын худалдааг хаах шийдвэр Украины Засгийн газар гаргасан гэж тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюк албан ёсны твиттер хуудсаараа мэдэгджээ.
Украины Засгийн газар Крым рүү орох, гарах бүх бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг хориглосон гэж мэдэгдэлдээ дурдсан байна.
Хувь хүний зүйлс, хоол хүнс болон хүмүүнлэгийн тусламжаас бусад бүх нйилүүлэлтийг Крым рүү оруулж, гаргахгүй гэсэн шийдвэрийг Украины сайд нарын танхим гаргасан бөгөөд энэ нь 30 хоног үргэлжилнэ гэж Яценюк мэдэгджээ.
2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд Крым, Севастопольд бүх нийтийн санал асуулга явуулж, ОХУ-д дахин нэгдсэн билээ.
Д.Нямтулга
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
20 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days