Төсөлд хамрагдсан иргэд ажлын байр бий болгох нь багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-11 10:14:30

Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн сум хөгжүүлэх сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлэнд хамрагдсан аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэр эрхлэгч 100 гаруй аж ахуйн нэгжид энэ онд шинээр хэдэн ажлын байр бий болгосон талаар судалгаа мэдээлэл гаргахад байнгын ажлын байр 1556, түр 1031 ажлын байр бий болгосон нь өмнөх оноос харьцангуй багасчээ.  

Байнгын шинэ ажлын байрны мэдээнд дүгнэлт хийхэд  төсөл хөтөлбөрүүдээс бий болсон байнгын шинэ ажлын байр  хамгийн их буюу 890 бөгөөд нийт ажлын байрны 57,2 хувийг эзэлж байгаа гэнэ. Сум хөгжүүлэх сангаас 503 буюу 32, 3  хувийг ,жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 68 буюу 4,3 хувийг орон нутгийн бүтээн байгуулалт 95 буюу 6,1 хувь, ажил мэргэжлийн ангиллаар авч үзвэл хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажил хамгийн их 385 буюу 24,7 хувийг эзэлж байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Related news