Биржээр нүүрс арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр Монголын хөрөнгийн биржид ажиллаж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Банкны тухай зэрэг хуулиудын хэрэгжилтийн явц, бэлтгэл ажилтай танилцлаа. Хөрөнгийн биржээр туршилтаар нүүрс худалдаалж эхэлсэн гурван сарын хугацаанд 370.6 тэрбум төгрөгийн орлого олсон талаар Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай танилцуулав.
895 days