Баталгаагүй 11.6 тонн хүнсний бүтээгдэхүүн худалдаанд гарахаас сэргийлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 2021 оны 1 дүгээр сард гурван удаагийн үйлдлээр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр оруулж ирэхээр завдсан үйлдлийг тус боомтын хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн таслан зогсоожээ.
1681 days