"Ард санхүүгийн нэгдэл", "Сонсголон бармат”-ын ханш хамгийн их өсөв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 16-нд энгийн арилжаагаар 42 ХК-ийн 665,708,260.35 төгрөгийн үнийн дүн бүхий 2.7 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 23 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв.
1669 days