“Оюутолгой” ХХК 10 жилийн хугацаанд 1.2 тэрбум ам.долларын татвар төлжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан. “Оюутолгой” ХХК өнгөрсөн сарын 25-нд 229.8 тэрбум төгрөгийг, энэ сарын 04-нд 419.2 тэрбум төгрөгийг шилжүүллээ.
1650 days