Б.Баярдаваа: Тээвэр ложистикийн гацаа арилж тогтворжсоноор инфляц буурна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээллээр энэ сарын 13-ны байдлаар нийслэл Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.4 хувь, өмнөх 7 хоногоос 1.5 хувиар өссөн. Инфляц улсын хэмжээнд өнөөдөр 8.9 хувьтай, нийслэлд 9.1 хувь байна. Хэрэглээний үнийн индексээр хэмжих инфляцыг ирэх 2 жилд хасах нэмэх 2 хувийн интервалаар 6 хувь орчимд тогтворжуулна гэж Төв банкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөл”-ийг өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулах үеэр мэдэгдлээ. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас тодруулав.
1386 days