Хувийн зардлаар суралцагчид татварын буцаан олголт, хөнгөлөлтөд хамрагдана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын их, дээд сургуулиудад хувийн зардлаар суралцаж буй оюутнууд болон хүүхэд нь сурч буй эцэг, эх иргэд Хувь хүний орлогын албан татварт заасан хөнгөлөлтөөр нэг удаа татварын буцаан олголт авах боломжтой юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу холбогдох материалаа бүрдүүлж зааврын дагуу татварын системийн etax.mta.mn цахим хуудсаар дамжуулан ирэх сарын 15-ны дотор илгээхийг татварын байгууллагаас мэдээлж байна.
1684 days