ТОДРУУЛГА
УБТЗ эрчим хүчний нүүрс тээврээс жилд 14 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хуурай замын тээвэр дотроос их хэмжээний ачааг харьцангуй богино хугацаанд, бага зардлаар тээвэрлэх боломж олгодгоороо төмөр замын тээвэр эдийн засгийн их үр өгөөжтэй. Тиймээс бид энэ салбарт анхаарлаа хандуулж,  өөд нь татах нь мэдээж чухал. Монгол Улс 2016 онд 5802.4 сая кВт цахилгаан, 8727 мян.Гкал дулаан үйлдвэрлэж хэрэглэсэн. Үүний дийлэнхийг Улаанбаатар хот ашигласан бөгөөд нийслэлийн эрчим хүчний хэрэглээ жил бүр 7-8 хувиар өсөж буй. Энэхүү хэрэглээг хангахад эрчим хүч үйлдвэрлэгчдээс гадна “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нүүрс тээврийн үйлчилгээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл энэ үйлчилгээнд мөн л "металлын ядаргаа"-нд орсон вагонууд "үүрэг гүйцэтгэж" байна. Нүүрс тээвэрт явж байгаа вагонуудын парк шинэчлэлийг хийхгүй бол ирэх жилүүдэд эрчим хүчний тээвэрлэлтэд ноцтой хүндрэл учрахыг үгүйсгэх аргагүй байна. Бодит амьдрал дээр ямар байгааг тодруулахаар тус нийгэмлэгийн Тээвэр зохицуулалтын албаны дарга Ц.Лувсантай уулзсан юм.
1475 days