Гурвансайхан сумын иргэд мод услах уриалгад бие биеэ дууддаг болжээ
Дундговь/МОНЦАМЭ/ Иргэн Г.Ундармаа “О.Энхтүвшингийн дуудлагаар 20 модыг хоёр тонн усаар усаллаа. Дараагийн мод услалтад Б.Энхтуяа, Э.Загдсүрэн, Х.Жигжид нарыг дуудаж байна. Дуудсан хүмүүс 24 цагийн дотор модоо усалж, зургаа оруулаарай” хэмээн сумынхаа фэйсбүүк хуудсанд бичжээ. Ингэж биеэ биеэ уриалан дуудаж ногоон байгууламжаа усалж тордох санаачлагыг Гурвансайхан сумын хэсэг залуус эхлүүлсэн байна. Фэйсбүүк группэд үүсгэсэн энэхүү challange- д иргэд ах дүү хамаатан садан, найз нөхөд, хамт олноо дуудан, хэн хэнийхээ ард суулгүй ногоон байгууламжаа тордоход гар бие оролцохыг уриалж байна. Одоогоор 160 гаруй иргэн уриалгад нэгджээ.
2922 days